Шинжлэх ухаан (ном)

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Шинжлэх ухаан

Айл бүрийн номын санд заавал байх ном. Манай хамт олноос монгол уншигчидцаа удахгүй өргөн барих томоохон бэлэг бол Их Британийн Dorling Kindersley компанийн Шинжлэх ухаан хэмээх цараатай бүтээл юм. Энэхүү гайхалтай нэвтэрхий тольд хүн төрөлхтөн гал ашиглаж эхэлснээс авахуулаад өнөөгийн XXI зууны нанотехнологи хүртэл шинжлэх ухаан, техникийн дэвшлийг он дараалан танилцуулжээ.

Чингэхдээ хүмүүс аугаа нээлтүүдэд хэрхэн хүрсэн тухай зөвхөн өгүүлээд зогсохгүй тэдгээртэй холбоотой үзэл, ойлголт, бүтээл, туурвил, эрдэмтэн мэргэд бидний ертөнцийг яаж өөрчилснийг харуулсан байна.

Хүний сонирхлыг эрхгүй татах гайхамшигт зураг чимэглэл, өнгө, загварын төгс шийдэл, энгийн, ойлгомжтой тайлбар өгүүллүүд бүхий тус бүтээл танд шинжлэх ухааны нарийн төвөгтэй ертөнцийг урьд хожид гарч байсан ямар ч номоос илүүтэйгээр яруу тодорхой тайлбарлан таниулах болно.