Шинжлэх ухааны товч түүх (ном)

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Шинжлэх ухааны товч түүх

Билл Брайсон...Энэ эрхмийн гаргасан номын хавтас дээр өөрийнх нь нэр номынхоо нэрээс том бичигддэг. Учир нь энэ нэр өөрөө брэнд юм. Түүний хошин шогийн гайхалтай мэдрэмжтэй бичигдсэн аялал, хэл шинжлэл, түүх, зугаатай танин мэдэхүйн гээд бүх номууд бэстсэллэр болдог ажээ.

Брайсоны бас нэг мундаг бүтээл “Бараг бүх юмны тухай шастир” буюу “Шинжлэх ухааны товч түүх” бол шинжлэх ухааны нарийн төвөгтэй атлаа ер бусын ертөнцийг хэнд ч ойлгогдохоор туйлын сонирхолтой хэлбэрээр тайлбарлан таниулсан ном юм. Энэхүү ном одон орноос квант механик хүртэл байгалийн шинжлэх ухааны гол салбаруудыг хамарч, Их тэсрэлтийн онолоос авахуулаад энгийн нүдэнд үл үзэгдэх эгэл бөөмсийн тухай өгүүлэхдээ шинжлэх ухааны гайхалтай баримтуудыг дэлгэн тавьж, басхүү алдарт эрдэмтдийн зан араншин, хувь хүний онцлог хийгээд томоохон нээлтүүдэд хүрсэн хөгтэй, хөгжилтэй түүхийг шигтгэн оруулжээ.