Хөгжөөнтэй танин мэдэхүй

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Хөгжөөнтэй танин мэдэхүй

Баабар, Б.Цэнддоо нарын Наргиантай танин мэдэхүй, Зугаатай танин мэдэхүй номуудын үргэлжлэл болох энэ номоо зохиогчид “Тал бүрийн мэдээлэл өгөхөөс гадна инээдээр эмчлэх ардын эмчилгээний шилдэг арга” гэж үнэлжээ.

“Бароны алтыг монголоос олох уу?”, “Найзархуу үчимбэр”, “Хөцөөлсөн Австрали”, “Орос Элеский”, “Холын бус хотын тээвэр” зэрэг байгаль, ан амьтан, аж ахуй, түүхийн талаарх танин мэдэхүйн мэдээллийг багтаажээ. Өнөөгийн нийгмийн муу муухай бүхнээс бага ч атугай хөндийрч, инээж хөхөрч, танин мэдэхүйн хүрээгээ тэлэхийг хүссэн хэн бүхэнд энэ номыг зориулж байна. Инээвэл залуужна.