Холбоос:Шинжлэх ухаан

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Сонгогдсон өгүүлэл
Адазавр.jpg

Адазавр (Adasaurus) Одоогийн Төв Азид хожуу Цэрдийн үед нутаглаж байсан тероподын төрөл. Хоёр хөлөөрөө явдаг жижиг биетэй мах идэштэн байсан бөгөөд хойд сарвууныхаа хоёр дахь хуруунд хадуур мэт хумстай байжээ. Бие гүйцсэн адазавр 1,8 м орчим урт байсан. Адазаврын төрөл болон түүнд хамаарах нэгэн зүйлийг (A. mongoliensis) 1983 онд Р.Барсболд тодорхойлж, нэрлэсэн. Адазавр нэр нь монгол хэлний “ад” гэсэн үг, герег хэлний “гүрвэл” (sauros) гэсэн үгний нийлбэр юм. Адазаврын хоёр олдвор байдаг нь хоёулаа Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт оршдог Нэмэгтийн формациас олдсон. (бүрэн эхээр унших)

Та үүнийг мэдэх үү?
  • Суут эрдэмтэн Эйнштейн 1879 онд мэндэлсэн бөгөөд данхар том толгойтой төрсөн нь түүнийг төрөлхийн гажигтай гэж бодоход хүргэжээ. Түүнчлэн Эйнштейний хэл ярианы хөгжил маш удаан байсан ба есөн нас хүртлээ үгээ зөөж ярьдаг байсан гэнэ. Тэрбээр 17 насандаа Швейцарийн Холбооны политехникийн сургуульд элсэхээр шалгалт өгч байсан боловч математикаас бусад хичээлүүд дээрээ унаж байсан гэдэг.
  • Их тэсрэлт (Англи: Big Bang; Орос: Большой взрыв) нь одон орон судлал дахь орчлон ертөнцийн загвар бөгөөд одоогоор ертөнцийн үүслийн талаарх, хамгийн өргөн хүлээн зөвшөөрөгдөөд буй үзэл болоод байна. 1929 онд Эдвин Хаббл огторгуйн биет хоорондын зай нь тэдгээрийн солонгон задлал дахь улайсалттай холбоотойг нээсний дараа ертөнц тэлж байгааг илрүүлсэн билээ. Үүнээс үүдэн ертөнцийг урьд цагт илүү жижиг, нягт ихтэй, халуун байсан гэсэн таамаглал дэвшүүлсэн бөгөөд уг үзлийг батлахаар хэт нягтшил, хэт өндөр температур зэргийг судлан одоогоор бидний ажиглах боломжтой байгаа ертөнцтэй ижил үр дүнд хүрчээ.
Сонгогдсон зураг

380px
Нэрт одон оронч Галилео Галилей.