Холбоос:Урлаг

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Сонгогдсон өгүүлэл
Соёл-Эрдэнэ.jpg

Соёл-Эрдэнэ (Soyol-Erdene) Монголын анхны эстрад хөгжмийн хамтлаг. 1971 онд ятгачин Б.Наранбаатар нарын дөрвөл, дуучин Б.Нандинцэцэг, Г.Түмэндэмбэрэл нарын хамт үүсгэн байгуулсан. Тус хамтлагаас олон нэртэй дуучин, хөгжимчид төрж байсны дотор дуучин Б.Баяр, Д.Дуламсүрэн, Д.Жаргалсайхан, Ч.Насантогтох, Ж.Уранчимэг, бөмбөрчин Б.Цолмон, гитарчин Д.Галсанбат, Д.Дамдинсүрэн, З.Зуундарь, Д.Өлзий-Орших, хөгжмийн зохиолч И.Болоож, Г.Жаргалсайхан (Том Жагаа) нар орно. (бүрэн эхээр унших)

Та үүнийг мэдэх үү?
  • Кино бол урлагийн төрөл зүйлийн хувьд хамгийн сүүлд буюу 1895-н оноос үүссэн гэж тооцогддог. Кино урлаг шинжлэх ухаан техникийн ололт дээр тулгуурлан үүсч хөгжсөн гэж хэлж болно. Кино хэдийгээр оройтож мэндэлсэн ч урлагийн бусад төрлүүд дотроос асар хурдтайгаар бусдыгаа гүйцэж түрүүлэн хөгжсөнөөр урлагийн бүх төрлүүдийн нэгдэл болж гарч ирсэн юм. Кинонд утга зохиол, уран зураг, хөгжим драм гээд орохгүй урлагийн төрөл гэж байхгүй.
  • Вольфганг Амадей Моцарт 1756 оны 1-р сарын 27нд Салзбург хэмээх хотод төржээ. Амьдралынхаа хугацаанд тэр 600 давсан композитуудыг найруулсанд нь “Шидэт лимбэ”, “Гиованни” гэх мэт операнууд (үйл явдалт хөгжим) хүртэл байсан юм.
Сонгогдсон зураг

Соёл-Эрдэнэ.jpg
Соёл урлагийн их сургууль.