Холбоос:Түүх

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Сонгогдсон өгүүлэл
Гэрэгэ.jpg

Гэрэгэ (gerege) Дундад зууны үеийн Монголын элч, төлөөлөгчдийн авч явдаг байсан гэрчлэх тэмдэг. Гэрэгэ нь хоёр талдаа бичигтэй, дээд талдаа оосор хийх багахан нүхтэй босоо тэгш өнцгөн хэлбэртэй. Анх аливаа элчийг гэрчлэх зүйлгүйгээр “дуу бариулан” илгээдэг байснаа хожим нь гэрэгэ буюу гэрчлэх тэмдэгтэй явуулах болсон байна. Их Монгол Улсын үеийн хамгийн алдартай гэрэгэ нь Алтан Ордны Улсын хаан Абдуллагийн мөнгөн гэрэгэ юм. Түүнд “Мөнх тэнгэрийн хүчин дор их суу залийн ивээл дор Абдуллагийн зарлиг хэн үл бишрэх хүн алдах үхэх” гэж бичсэн байдаг. (бүрэн эхээр унших)

Та үүнийг мэдэх үү?
  • Анхны чөлөөт арчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 сарын 12-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Yндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон юм.
  • 1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж байжээ. Түүнээс өмнө одоогийн "Улаанбаатар" зочид буудлын хавьд хоёр давхар цувраа гурван байшин байсан нь Засгийн газар, Намын хороо, Эвлэлийн хороо байв.
Сонгогдсон зураг

Буган хөшөө.JPG
Буган хөшөө.