Холбоос:Соёл

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Сонгогдсон өгүүлэл
Номин талст.jpg

Номин талст хамтлаг (Nomin talst) Монголын анхны хөвгүүдийн хамтлаг. 1997 онд байгуулагдсан. Хамтлагийн бүрэлдэхүүнд Батсүх (Сүхээ), Хаянхярваа (Хаянаа), Дэлгэрмөрөн (Дээгий), Хангэрэл (Хаазаа) нарын 17-19 насны залуустай байгуулагдсан. 1995 онд Номин нэртэй дууны хамтлаг, Талст нэртэй бүжгийн хамтлагтай нэгдсэнээр 12 бүжигчинтэйгээр Сүүлчийн удаа, Гэрэл сүүдэр зэрэг анхны уран бүтээлээ залууст хүргэсэн. Цомгууд: Гэрэл сүүдэр (2000), Ээждээ (2001), Бидний үе (2005) зэрэг олон цомог гаргасан. 16 нас, Хүйн холбоотой ээж, Арван найман насны хайр, Миний Монгол наадам, Дурлачихжээ зэрэг олон дуу нь олонд танигдсан. (бүрэн эхээр унших)

Та үүнийг мэдэх үү?
  • Соёл гэж хүний байнгын, идэвхтэй, чөлөөт үйл ажиллагааны үр дүнд бий болж уламжлагдаж байдаг хэм хэмжээ, итгэл үнэмшил, билэг тэмдэг, үнэт зүйлсийн цогц, хүний хөгжсөн түвшин юм. Өөрөөр хэлбэл соёл нь хүний ололт амжилтын цогцол юм.
  • 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.
Сонгогдсон зураг

Соёлын төв өргөө.jpg
Соёлын төв өргөө.