Холбоос:Намтар

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Сонгогдсон өгүүлэл
Ринчино, Элбэгдорж.jpg

Ринчино, Элбэгдорж ор. Элбек-Доржи Ринчинович Ринчино (Rinchino, Elbegdorj; Elbek-Dorzhi Rinchinovich Rinchino) (1888.05.16-д Орос, Буриад, Баргузинд төрж, 1938.06.04-д Москвад нас барсан) Оросын хувьсгалч. 1910 оны үед Санкт-Петербургийн Их сургуульд хуулийн мэргэжлээр суралцаж байсан. 1915-16 оны үед Монголд экспедиц дагаж ирсэн ба Монголын бөө мөргөл, Монголын эдийн засгийн район зэрэг хэд хэдэн нийтлэл хэвлүүлж байв. 1916-17 онд Читад статистикийн чиглэлээр ажиллаж байв. Тэр үедээ большевик болсон боловч удалгүй намаасаа гарч эсер намд элсчээ. Дараахан нь Шумяцкий нартай хамт хувьсгалт нууц бүлгэмд зүтгэж байв. (бүрэн эхээр унших)

Та үүнийг мэдэх үү?
  • 62 настай Владимир Путин дэлхийн хамгийн хүчирхэг хүн. “Форбс” сэтгүүл 2013 онд ингэж зарласан шалтгаан нь тэрээр 1999 оноос хойш ОХУ-ын төрийн жолоог залж яваа бөгөөд цөмийн цэнэгт хошуутай армийг удирддаг.
  • Цахиагийн Элбэгдорж нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Өмнө нь тэрбээр Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдон ажилласан.
Сонгогдсон зураг

Далай лам XIII.jpg
Далай лам XIII.