Холбоос:Газарзүй

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Сонгогдсон өгүүлэл
Говийн их дархан газар.jpg

Говийн их дархан газар (Great Gobi Nature Reserve) Монгол Улсын дархан цаазат газар. Дотроо А, Б гэсэн хоёр хэсэгтэй. 1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Дархан цаазат газар болгож, 1995 онд баталгаажуулсан. Говийн их дархан газрын А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн урд зах буюу улсын хилээс дотогш 100 орчим км өргөнтэй газар буюу Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс Цагаан Богд, Арсланхайрхан, Шивээт Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уул, Номин, Цэнхэр зэрэг говийг багтаасан 45.149 ам км талбайтай нутаг хамрагдана. (бүрэн эхээр унших)

Та үүнийг мэдэх үү?
  • Анх "Газарзүй" гэдэг үгийг Грекийн математикч, одон орон судлаач, газарзүйч Эратосфен (МЭӨ 275-195 он) хэрэглэсэн байна. Газарзүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, хүн болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, дэлхий судлал дэлхий судлалтай холбоотой судалгаа багтдаг байна.
  • Монгол улс нь Азийн эх газрын төв хэсэгт (өргөрөгийн 41°35'- 52°09', уртрагийн 87 44'Е -119°56'Е) оршдог. Монгол улсын баруунаас зүүн зах хүртэл 2392 км, хамгийн хойд цэгээс өмнө цэг хүртэл 1259 км. Нийт 1.565.000 км квадрат нутаг дэвсгэртэй. Хойд хэсгээрээ Орос улстай, баруун, өмнөд болон зүүн хэсгээрээ Хятад улстай хиллэдэг. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээр байранд ордог. Далайд гарцгүй хамгийн том газар нутагтай улсуудын нэг юм.
Сонгогдсон зураг

Сэлэнгэ мөрөн.jpg
Сэлэнгэ мөрөн.