Холбоос:Анагаах ухаан

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Сонгогдсон өгүүлэл

Агдаргана (camas, fly poison) (Zygadenus) Агширтан овгийн олон наст сонгинолиг болцуут өвслөг. Монголд сибирь агдаргана гэдэг нэг зүйл ургана. 20-60 см өндөр нарийн туягар иш, нарийн навч, cацаг баг үүсгэсэн цайвар ногоон цэцэгтэй ургамал. Ишний доод хэсэгт нарийн навчнууд байрлана. Хангайн хойд хэсгийн шинэст ой, сөөгийн ширэнгэд цөөн тоогоор ургана. Дархадын хотгорт ховор тохиолддог эртний үлдмэр. Тархацын өмнөд сэжүүрийн нэн хязгаарлагдмал нутагт ургадаг тул байгаль, цаг уурын гэнэтийн өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас устаж болзошгүй. Монголын Улаан номд оруулж, 1995 оноос нэн ховор ургамлын жагсаалтад бүртгэсэн. (бүрэн эхээр унших)

Та үүнийг мэдэх үү?
  • Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ядаж ганц өдөр гэртээ өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй. Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал, тиймээс болж өгвөл сайтар унтаж амрах хэрэгтэй.
  • Ханиалгах нь амьсгалын замыг чөлөөлөхөд чиглэсэн рефлекс юм. Өөрөөр хэлбэл ханиалгалт нь амьсгалын замаас тоос, гадны жижиг биет, гуурсан хоолойн өөрийнх нь шүүрэл зэргийг гаргахад чиглэсэн хамгаалах урвал юм.
Сонгогдсон зураг

Хүүхдийн эмнэлэг.jpg
Хүүхдийн эмнэлэгт ор хүрэлцэхгүй байгаа байдал.