Түшээт хан аймаг

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт

Түшээт хан аймаг нь 1691-1911 оны хооронд оршин байсан Ар Монголын зургаан аймгийн нэг нь юм.

Түүх

Тус аймаг 30 хошуутай байсан бөгөөд сүүлд Сайн ноён хан аймаг байгуулагдахад 10 орчим хошуу шилжүүлж өгч 20 хошуутай үлдэж байжээ. 1912 онд Цахарын Сумъяа бэйсийн хошуу шинээр нэмэгдэж 21 хошуутай болсон. Гэрсэнз жалайр хунтайжийн удмын Абтай сайн хаан XVI зууны үед өөрийгөө хан өргөмжилснөөр эзэмшил нутгийг нь хожим Түшээт хан аймаг хэмээжээ. Түшээт хан аймгийн хошуудын эрх баригчид 1728 оноос 3 жилд нэг удаа Богд хан уулын ард чуулж байсан бөгөөд тус чуулганыг чуулдаг байсан газрынх нь нэрээр Хан уулын чуулган хэмээн нэрлэдэг. 1923 оноос тус аймгийг Богд хан уулын аймаг гэх болсон ба 1931 онд энэ аймгийг хувааж Дорноговь, Өмнөговь, Төв аймгуудыг байгуулжээ.

Газар нутгийн байршил

Сэлэнгэ мөрний Монгол дахь хэсгийн ихэнх нь, Орхон гол бараг бүтнээрээ, Туул, Хараа, Ерөө, Шарын голууд, Эгийн голын адаг хавь энэ аймагт хамаарна.

Онцлог

Хойшоо Орос улстай шууд зах нийлсэн. Монгол улсын төв, Халхын Жавзандамба хутагтын Их хүрээ, Хиагт хот зэрэг худалдаа арилжааны томхон төвүүд оршдог, худалдаа арилжаа их дэлгэрсэн, гадаадын жуулчин эрдэмтэн олноор ирдэг нутаг байсан. Эртний Монголын нийслэл Хархорин хот, Монголын анхны хийд Эрдэнэзуу, Амарбаясгалант хийд энэ нутагт байв. Мөн Халхын тариалан нилээд хөгжсөн төв нутаг байжээ.

Хошуу, отгийн нэрс