Тусламж:Шинэ хуудас яаж үүсгэх вэ?

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Энэхүү хуудас нь Монвикигийн Тусламжийн хуудас болно. Уг хуудсанд нэмэх шаардлагатай, орхигдсон зүйлс байвал, Та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү.

Шинэ хуудас үүсгэх

Таны хайсан өгүүллэг энд алга байна уу? Тэгвэл та хэрэглэгчийн бүртгэл үүсгээд Монвикид шинэ өгүүлэл оруулж болно. Та өөрийн зав, боломжийнхоо хэрээр мэдээлэл оруулаарай. Харин өгүүллээ бүрэн бус гэж бодож байвал өгүүллийнхээ төгсгөлд {{stub}} үүнийг хуулаад тавьчихаарай. Шинэ хуудас (шинэ сэдэв бүхий өгүүлэл) үүсгэхийн тулд "Хайлт" цонхонд гарчигаа бичээд "Явах" товчийг дарна уу.

  1. Хэрэв Таны бичсэнтэй ижил гарчигтай өгүүлэл байхгүй бол, хайлтын үр дүнг харуулж буй хуудасны дээд талд жижиг шрифтээр "Та ... гэж хайлаа" гэсэн бичиг гарна. " ... " цэгийн оронд таны бичсэн гарчиг улаан өнгөтэй харагдах ба Та уг улаан линк дээр дарж шинэ хуудас үүсгэнэ. Уг шинэ хуудас нь "...-д засвар хийж байна." гэсэн гарчигтай байна.
  2. Мөн ""..." гэсэн гарчиг бүхий хуудас байхгүй байна. Та энэ хуудсыг үүсгэж чадна." гэсэн бичиг "Хайх" мөрийн доор гарна. Та уг "энэ хуудсыг үүсгэж чадна" гэсэн улаан линк дээр дарж шинэ хуудас үүсгэнэ. Уг шинэ хуудас нь "...-д засвар хийж байна." гэсэн гарчигтай байна.

Дээрхи 2 аргаар та шинэ хуудас (шинэ сэдэв бүхий өгүүлэл) эхлүүлж болно.

  • Аливаа өгүүллийн гарчиг нь олон тоон дээр биш ганц тоон дээр байх ёстой гэдгийг битгий мартаарай. Мөн Гарчигийн эхний үсэг томоор байх хэрэгтэй. Хэрэв гарчигийн хоёрдахь үг нь оноосон нэр бол мөн томоор байна. Бусад тохиолдолд гарчигийн хоёр, гурав дахь үгнүүд бүгд жижиг үсгээр бичигдэх ёстой. Энэ нь сүүлд, бусад хүмүүс тухайн өгүүллийг хайх, олоход хялбар байх болно. Жишээлбэл, "Хүүхдүүд" биш "Хүүхэд", "Хөвсгөл Аймаг" биш "Хөвсгөл аймаг" гэх мэтээр.
  • Шинэ өгүүллийн гарчиг нь текстийн эхний өгүүлбэрт байгаа бол түүнийг тодруулах нь зүйтэй. Жишээлбэл, "Хими" гэсэн гарчигтай өгүүллийн эхний өгүүлбэрийг доорхи байдлаа, "Хими нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл..." гэж бичнэ.

Өгүүллээ бичиж, засаж дуусныхаа дараа бичсэн зүйлээ "Урьдчилан харах" товчийг дарж, хянана. Хэрэв алдаа байхгүй бол "Хуудсыг хадгалах" товчийг дарж, хадгалахаа мартуузай.

Нэмэлт мэдээлэл оруулах

Файл:Edit page.png
Хуудсыг засварлах

Монвикид одоогийн байдлаар 213' өгүүлэл байгаа бөгөөд та эдгээрийг баяжуулж, хуучирсан мэдээлэлийг шинэчилж, хянаж болно.

Үүний тулд текстийн хамгийн дээд талд, зүүн гар талаасаа 3 дахь "Засварлах" товчийг ашиглана. Уг товчийг дарахад өгүүлэл бичиж, засаж болох (зураг дээр үзүүлсэн) "текст хайрцаг" гарж ирнэ. Тэнд өгүүллээ бичиж, засаж дуусныхаа дараа бичсэн зүйлээ "Урьдчилан харах" товчийг дарж, хянана. Хэрэв алдаа байхгүй бол "Хуудсыг хадгалах" товчийг дарж, хадгална.

Бусад холбоотой сэдвүүд