Пэн Дэхуа

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт

Пэн Дэхуа (Peng Dehuai) (1898.10.24-д Хятад, Хунань муж, Сянтаньд төрж, 1974.11.29-д нас барсан) Хятадын цэрэг, улс төрийн зүтгэлтэн. 1927 онд ХКН-д элсчээ. Хятадын иргэний дайн болон Японы эсрэг партизаны дайнд оролцсон. Тэрээр ХКН-ын Улс төрийн Товчооны гишүүнээр сонгогдож, БНХАУ-ыг байгуулагдсаны дараа Хятадын сайн дурынхныг командалж Солонгосын дайнд оролцсон бөгөөд 1953 онд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсжээ. 1955 онд Пэн Дэхуа БНХАУ-ын маршал цол хүртжээ. 1954-59 онд БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж, Улаанбаатарт албан ёсны айлчлал хийж байв. 1959 онд Лушаньд болсон ХКН-ын Төв Хорооны өргөтгөсөн зөвлөгөөн дээр Маогийн Их үсрэлтийн бодлогыг шүүмжилж улмаар намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн албан тушаалаасаа огцорч Сычуаньд гэрийн хорионд суужээ. 1966 онд улаан хамгаалагчдад баригдаж тамлуулжээ.