Монголчууд: Нүүдэл, Суудал

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Монголчууд: Нүүдэл, Суудал

Хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулсан Монголчуудын уг гарал үүслээс эхлээд өнөөгийн үеийг хүртэл үзүүлсэн 2 дэвтэр ном. Баабарын Монголчууд: Нүүдэл, Суудал ном нь Монголын номнуудаас гадаадын хамгийн олон хэлэнд орчуулагдаж, БЭСТСЭЛЛЭР болохын зэрэгцээ зохиогч эл бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн.

Зохиогч тус бүтээлдээ 1990 онд коммунист дэглэм нуран унахтай зэрэгцэн судлаачдад ил болсон архивын олон сонирхолтой баримтыг шигтгэн оруулж, Монголын түүхийг цоо шинэ өнцгөөс харуулснаараа манай үндэстний түүх бичлэгт эргэлт хийсэн билээ. Түүхийн асар олон үнэт сурвалжийг учирзүйн ончтой дүгнэлт, нийтлэл бичлэгийн сонирхолтой арга барилтай хослуулан туурвисан энэхүү ном гадаад, дотоодын олон нийт, түүхч, судлаачдын зүй ёсны талархлыг хүлээсэн юм.

Монголчууд: Нүүдэл, Суудал номын нэмж засварласан 3 дахь хэвлэлтэнд “Социалист эдийн засаг” хэмээх цоо шинэ бүлэг нэмэгдэн оржээ.

Рах Mongolica буюу “Монголын энх” гэсэн утгатай түүхийн ухагдахуун байдаг. Эртний ромчууд эзэлсэн газар нутагтаа хүчээр энх амгалан тогтоож байсныг Рах Mongolica гэдэг байснаас жишээлэн энэ нэр томьёо гарчээ. Евразийн өргөн уудам нутагт нэг хэсэгтээ монголчуудын захиргаат тайван амгалан байдал тогтож худалдаа арилжаа, шашны аян, жуулчлал хөгжин цэцэглэх бололцоо гарсныг ингэж нэрлэдэг. Карпини, Рүбрүк, Поло нараас гадна шашин бүрийн элч төлөөлөгчид айх аюулгүй дэлхийгээр жуулчилж байсан нь монголчуудын бүх шашинд тэвчээртэй хандаж байсны буян юм.

Суданы нэрт жуулчин Ибн Батута Константинополиос авахуулаад Энэтхэг, Хятад, Цейлон, Индонез хүртэл энх тунх аялж байв. Дорноос Өрнө рүү аялсан тттатттныхан ч бий. Саума хэмээх лам Төв Азиас Парис орж байсан байна. Рах Mongolica үе нь худалдаачдын алтан эрин байлаа. Перс, Араб, Герег, Баруун Европын худалдаачид монголчуудын буй болгосон баталгаатай аюулгүй замаар чөлөөтэй арилжаа хийж байлаа. Дэлхийн түүхэнд чөлөөт худалдааг анх монголчууд буй болгожээ.

Хятадуудын цаасан мөнгө хэрэглэдэг нь европынхонд цоо шинэ зүйлээр барахгүй итгэмээргүй хачирхалтай хэрэг байлаа. Чухам Өрнө-Дорнын энэ л харилцааны хүчээр европчууд ном барлахыг Хятадаас сурч XV зуунд Гүтэнбэрг анхны европ ном хэвлэжээ. Иргэншлүүдийн хоорондын чөлөөт харилцааны дүнд өрнийнхний зэвсэг, хэвлэл, онгоцны залуур, онгоц үйлдвэрлэлийн мэдлэг сүрхий дээшилжээ. Ойрхи Дорнодын урлаг, уран барилгын хөгжилд тттинэ үе эхлэн, хүчтэй урагшлав.

Персийн их эрдэмтэн Рашид ад Дин нь Газан болон Өлзийт хааны захиалгаар Судрын чуулган хэмээх ном бичсэн нь дэлхийн анхны универсал түүх бичлэгийн бүтээл байлаа. Персээс одон орон, керамик, шинэ төрлийн буудай, Энэтхэгээс төрөл бүрийн хүнс Хятадад орж иржээ. Хятадын анагаах ухаан, эм зүй энэ үед урьд байгаагүй ихээр хөгжив. Лалын ертөнцийн анагаах ухааны мэдлэг Хятадад түгэхийн зэрэгцээ Солонгос зэрэг орны эмчилгээний хэлбэртэй хослон улам баяжсан байна. Япон, Зүүн өмнөд Азийн худалдаа харилцаа энэ үед урьд байгаагүй ихээр идэвхжин хөгжсөн.

Өнөө бараг үндэсний бахархал болсон шпагети хэмээх нарийн гоймонг италичууд анх хятадуудаас сурчээ. Марко Пологийн аялал нь европынхны их аялал хийж шинэ орон газар нээх шохоорхлыг төрүүлж хожим Магэллан дэлхийг анх тойрсон ба Пологийн номыг өвөртлөн 77 гурван хөлөг онгоц даргалан гарсан Колумб Энэтхэг хүрэх шинэ зам хайсаар Америкийг нээсэн билээ. Тэр үед хүн төрөлхтний мэдэж байсан Евразийн өргөн уудам нутгийн хуурай газрын холын замууд ийнхүү Монголын их эзэнт гүрний нөлөөгөөр нээгдсэн юм.