Монвики:Сүүлийн үеийн мэдээ-2014

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
2014 оны мэдээний сан
  • Германы Аахений их сургуулийн эрдэмтэд Өмнөд туйлийн гүн мөсөнд суурилуулсан мэдрэгчээр шинэ төрлийн хэт өндөр энергитэй нейтроныг илрүүллээ. Энэ шинэ нээлт нь сансарын цацрагын нууцыг улам ихэсгэж байна. >>
  • Бразил улсын эрдэмтэд нарнаас 186 гэрлийн жилийн зайд орших нар төст HIP 11915 одонд масс, одоо тойрох хугацаа болон алслалтаараа Бархасбадь гарагтай тун төстэй аварга хийн гараг буйг илрүүлжээ. Одоогоор олдсон однууд дотроос манай нарны аймагтай хамгийн төстэй системтэй энэ одонд дэлхий төст гараг байх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. >>
  • АНУ-ын НАСА-с хөөргөсөн "Шинэ Хязгаар" (New Horizon) сансрын хөлөг 9 жил гаруй хугацаанд 5.8 тэрбум км зайг туулан Дэлхийн ван гаргийн хажуугаар 12500 км зайтай өнгөрөхдөө энэхүү гаргийн талаар олон хэмжилт хийн, зургийг нь авлаа. Зурагнаас харахад тус гаргийн гадаргуу харьцангуй залуу буюу 100 сая хүрэхгүй жилийн настай ба уг гаргийн гадарга дээр ихээхэн хэмжээний мөс буй аж. >>
  • ОХУ-н иргэн Валерий Спиридонов толгой шилжүүлэн суулгах анхны мэс заслыг сайн дураараа хийлгүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Италийн мэдрэл судлаач Сержио Канаверо 2017 он гэхэд нэг хоногийн дотор 90 хувийн баталгаатайгаар толгой шилжүүлэн суулгах боломжтой гэж үзэж байгаа аж. >>
  • Технологийн эрин үеийн ихэнх оюутнууд өөрсдийгөө хичээл дээрээ хичээлээ сонсохын хажуугаар гар утас, компьютер зэрэг цахилгаан төхөөрөмжийг зэрэг хэрэглэж чадна гэж үздэг ч АНУ-ын судлаачид энэ үйлдэл нь эдгээр оюутнуудын хичээлээ эргэн санах чадвар, тэмдэглэл хөтлөх чадвар болон цаашлаад дүнд нь муугаар нөлөөлж байгааг тогтоожээ. >>
  • 92 настай Хариет Томсон АНУ-ын иргэн эмэгтэй Сан Диего хотод 2015-05-31-нд 42км марафоныг 7 цаг 24 минут 36 секундэд гүйж дээд амжилтыг тогтоолоо. Энэ эмэгтэй хорт хавдраар өвчилж эдгэрсэн бөгөөд уг гүйлтээрээ давхар 100 000 ам.дол-ын хандивийг хавдартай тэмцэх санд цуглуулжээ. Мөн өнгөрсөн оны 4 сард Польшийн иргэн 67 настай Александр Доба зөвхөн сэлүүрт завиар Атлантын далайн хамгийн хол 2 цэгийн хооронд 12000км замыг 196 хоногт туулж дээд амжилтыг тогтоожээ. >> >>
  • АНУ-ын Виржинийн Их Сургуулийн эрдэмтэд хүний тархи дархлалын системтэй шууд судсаар холбогдсон байдгийг тогтоож анагаахын чухал нээлт хийлээ. Энэ шинэ баримтаас үүдэж тархиний олон төрлийн эмгэгт шинэ төрлийн анагаах, оношлох зам нээгдэхийг эрдэмтэд мэдэгдэж байна. >>
  • Том хотуудад машиний зогсоолийн олдоц хангалтгүй бөгөөд зогсоолийн төлөөх тэмцэл өдөр бүр гардаг, тэгвэл VoicePark шинэ компани энэ асуудлыг шийдэх боломжийг олж хотуудад мэдрэгч камерууд суулгаж гар утасны апп-аар иргэдэд мэдээлж байх шинэ хэрэглээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. >>
  • Шведийн судлаачид хүмүүс нохойг 27000-40000 жилийн өмнөөс гаршуулсан болхийг генетикийн шинэ судалгаагаар тогтоов. Өмнө нь 16000-17000 жилийн өмнөөс нохойг гаршуулсан гэж үзэж байжээ. >>
  • АНУ-н цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла моторс компани айл өрх болон албан газрыг цахилгаанаар хангахуйц хүчин чадалтай зай хураагуур танилцуулжээ. Нэг удаагийн цэнэглэлтээр 14-20 хоног компьютер ашиглах эсвэл 10 удаа бүрэн автомат угаалгын машин ажиллуулах хүчин чадалтай аж. >>
  • Apple компани шинэхэн ухаалаг цагных нь зарим функцүүд бараан өнгийн шивээстэй арьсан дээр зохистой ажиллаж чадахгүй байж магадгүй гэж мэдэгдлээ. Цагны ард байдаг гэрэл мэдрэгч нь шивээс болон арьсны хоорондох өнгөний өөрчлөлтөөс болж доголдох нь ухаалаг цагны салбарт түгээмэл асуудал юм. >>
  • Майкрософт компани Windows 10 үйлдлийн системдээ зориулж apple болон андроид аппликэйшнүүдийг ажиллуулах програм гаргажээ. Ингэснээр Windows 10 үйлдлийн системтэй ухаалаг утсаар apple болон андроид аппликэйшнүүдийг ажиллуулж чадах юм байна. >>
  • Олон улсын сансрын станцлуу хангалт хүргэхээр хөөрсөн ОХУ-н Прогресс М-27М сансрын хөлөг удирдлагагүй болжээ. Хэрвээ хөлөгтэй дахин холбогдож чадахгүй бол тус хөлөг 10-д хоногийн дараа агаар мандалд орж шатах ба нийт 100 тэрбум төгрөгийн хохирол учрах аж. >>
  • Ирак гаралтай эрдэмтэн гурван хэмжээст лазер сканер ашиглан дэлхийн гайхамшгуудын дүрсийг буулган авч байна. Байгалийн гамшиг, дайн байлдаан, балмад нэгний уршгаар хүн төрөлхтний соёлын өв их сүйтгэгдэг тул энэхүү буулган авсан дүрсээр буцаан сэргээх, ядаж үр хойчдоо түүхийг бодит дүрсээр үзүүлэхүйц болох юм.
  • 4 сарын 7 — АНУ-ын Массачусетсын Технологийн Хүрээлэнгийн оюутнууд усаар ажилладаг хөргөгч бүтээсэн байна. Ус ууршихдаа оршин буй биетээсээ дулаан авч, тухайн биетээ хөргөдөг зарчимд тулгуурласан, 6 литр усаар 12 цаг сэрүүнээ хадгалах энэхүү хөргөгч тог цахилгаангүй халуун бүсийн хүмүүст ихээхэн таалагдаж байгаа аж.
  • 3 сарын 27 — АНУ-ын Жеорж Майсон их сургуулийн оюутнууд нам давтамжийн дууны долгион ашиглан гал унтраах төхөөрөмж бүтээжээ. Нам давтамжтай дууны долгион нь агаарын молекулуудыг хэлбэлзүүлж гал гарч буй хэсэг дэх хүчилтөрөгчийн хангалтыг бууруулдаг аж.
  • 3 сарын 21 — Тесла моторс цахилгаан машин үйлдвэрлэгч компаний захирал Элон Маск "удахгүй зарим хотуудад хүн машин жолоодохыг хориглож зөвхөн Өөрийгөө жолооддог машиныг зөвшөөрөх болно" хэмээн мэдэгдлээ. Учир нь маш нарийн хиймэл оюунаар ажилладаг дэвшилтэт технологитой өөрийгөө жолооддог машин нь авто ослыг 15-20 дахин багасгадаг байна.
  • 3 сарын 14 — 3 сарын 20-нд дэлхийн зарим улсуудад нар хиртэлт ажиглагдана. Монголд 20-ний орой 18 цаг 40 минутаас 19 цаг хүртэл баруун ба төвийн нутгаар нарны захаар сар өнгөрч байгааг ажиглах боломжтой. Зүүн тийш Хэнтий аймгаас Өмнөговийн зүүн зах хүртэл хиртэлт ажиглагдана. Энэ удаагийн бүтэн хиртэлт нь Скандинав ба Гренландын хооронд далайд ажиглагдах болно.
  • 3 сарын 12 — Гүүгл газрын зураг гудамж харах цэсэндээ Непалын Күмбу хөндийг нэмжээ. Ингэснээр та одоо компьютерээсээ Эверестийн оргилын бэлээр аялаж, оргил өөд гардаг жимүүдийг харж болохоор боллоо.
  • 3 сарын 10 — Викимедиа байгууллага АНУ-н үндэсний аюулгүй байдлын газрыг, тухайн албаны массаар нь хянах хөтөлбөр хувь хүний үгээ хэлэх эрхэнд халдаж байна гэж үзэн, үүнийгээ зогсоохыг шаардан шүүхэд өгчээ. Үндэсний аюулгүй байдлын газрын энэхүү хөтөлбөрийн хамрах хүрээг Эдуард Сновден илчилсэн юм.
  • 3 сарын 5 — Монгол дахь Блүүмберг ТВ нь сүүлийн үед Технологийн Дэвшил нэрээр 8-10 жил хуучирсан видеонуудыг Монголын үзэгчидэд дахин давтан үзүүлээд байгаа нь Монголын үзэгчдийг үл хүндэтгэсэн нөгөө талаар Монголын үзэгчдийг гадны мэдээллийн байгууллагууд хуурамч найдваргүй мэдээллээр дайрдагийн сүүлийн үеийн тод жишээ болж байна.
  • 3 сарын 3 — Тогос гоёмсог сүүлээрээ маш чанга хэдий ч хүний чих бүртгэх боломжгүй нам давтамжтай дууны авиа гаргаж харилцдаг болохыг Канадын эрдэмтэд тогтоожээ. Энэхүү дууг тэд эзэмшил нутгаа бусдад мэдэгдэх, эмэгчнийхээ анхаарлыг татах зорилгоор гаргадаг байх гэж эрдэмтэд таамаглаж байна.
  • Монгол хэлний тухай хууль батлагдлаа. Ингэснээр улс нийтээрээ Монгол бичиг болон Монгол кирил үсгийг хослуулан хэрэглэх тогтолцоонд шилжүүлэх энэхүү хууль нь энэ оны долдугаар сараас хэрэгжиж эхлэх юм. >>
  • Исламын улстай цахим ертөнцөд дайн зарласан хакерчдын Анонимус бүлэглэл Исламын улстай холбогдох 800 орчим Твиттерийн аккаунт, 12 фэисбүүк хуудас, 50 гаруй цахим шуудангийн хаягийг идэвхигүй болгожээ. >>
  • Одон орны Хаббл дуран Бархасбадь гараг дээр болсон нарны гурвалсан хиртэлтийн зургийг авчээ. Энэхүү үзэгдэл нь тус гарагийн гурван сар нэгэн зэрэг нарыг халхалснаар үүссэн байна. Уг гараг дээр нарны гурвалсан хиртэлт сүүлийн 15 жилд 2 дахиа тохиож байгаа аж. >>
  • Монголд анх удаагаа Гар утсаар авсан санал асуулгад 365,841 хүн саналаа ирүүлж 56% нь том төслүүдийг дэмжжээ. >>
  • АНУ, Хятад, Японы их сургуулиудын эрдэмтэд анх удаа таван талт графиныг гаргаж авлаа. Графин нь металаас 200 дахин бөх, цахилгаан дамжуулдаг ирээдүйн гол материал юм. >>
  • Airbus компаний шинээр гаргасан А350 шинэ онгоц өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарч эхэллээ. Түлшний хэмнэлттэйгээр 270-370 зорчигчийг 15000км хол тээх хүчин чадалтай энэ онгоцыг одоогоор дэлхийн олон авиакомпаниуд 810ш-ийг захиалжээ. Өдөрт дунджаар дэлхийн 9000 нисэх буудлаас 93000 нислэг хийгддэг, тухайн мөчид 8000-13000 онгоцнууд агаарт нисч байдаг.
  • Занар олборлолт эрчимтэй хийгдэж байгаа АНУ-д сүүлийн жилүүдэд газар хөдлөл эрс идэвхжижээ. Техасын Ирвин дүүрэгт хэдэн мянган занар олборлолтын өрөмдлөгө хийгдсэн энэ 1 сард 2 өдрийн дотор 11 удаа 3,6 балл хүртэл хүчтэй газар хөдөлж иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж эхэлжээ. Монголд ч Өмнөговь аймагт олон зуун өрөмдлөгө хийснээс болж мөн газар хөдлөл эрс идэвхжижээ.
  • Дэлхийн хамгийн аврага камер дээр суурилсан телескопийг АНУ-ын эрчим хүчний яамнаас санхүүжүүлж одон орны ажиглалтыг шинэ хурдтай аргаар хийхээр боллоо. Уг камер нь 3200 мегапикселээр зураг авдаг, 3 тн жинтэй, суудлын тэрэг шиг хэмжээтэй байна.
  • Морин хуурын анхны нээлттэй "Хөхөө Намжил" тэмцээнийг UBS телевизээс зарллаа. Уралдаанд 16-аас дээш насны дотоод гадаадын иргэд чөлөөтэй оролцох боломжтой. Уралдаанд оролцогчдыг 1 сарын 15 хүртэл бүртгэх юм.
  • Монголын Алтан Ураг хамтлагийн хөгжмийг АНУ-ын Нэтфликс компаний 90 сая долларын өртгөөр бүтээсэн "Марко Поло" тв-ийн 10 ангит цувралд кинонд тоглож байна. Мөн энэ кинонд Монголын жүжигчин Б.Амарсайхан Аригбөхийн дүрийг бүтээсэн юм.
  • iRobot компаний робот тоос сорогчыг саяхнаас хакерууд ба сонирхогчидод зориулж хүссэн хүн дураараа програмчилж олон янзын үйлдэл хийж болхоор гаргалаа. Хэрэглэгчидэд зориулж гэрийн тоос соруулах ажлыг хөнгөвчилөх ийм робот тоос сорогчууд зах зээлд нэвтрээд 10 гаруй жил болсны дараа анхны нээлттэй эхтэй робот хэрэгсэл зарагдаж эхэллээ.
  • Өдөр бүр 4.5 тэрбум like дардаг нийт хэрэглэгчдэдээ Facebook таалагдаагүй сэтгэгдлээ илэрхийлэх сонголт нэмэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь хэрэглэгчдийн зүгээс хамгийн их хүсдэг сонголт бөгөөд компаний зүгээс тэдэнд сэтгэгдлээ илэрхийлэх боломжийг олгохдоо хэн нэгнийг доромжлолд өртүүлэхгүй байхаар ажиллаж байгаа гэнэ.
  • Цахим валют биткоиныг Microsoft компани гүйлгээндээ хүлээж авахаар болжээ. Өнөөгийн байдлаар 1 биткоин нь 357$-н ханштай байна.
  • НАСА-ын Шинэ Хязгаар сансрын хөлөг 90 хоногийн унтаа нислэгээс удахгүй 12 сарын 6-нд сэрж Дэлхийн ван одой гаригийг тандан судлах ажилдаа орно. Шинэ хязгаар хөлөг нь одоогоор дэлхийгээс 4,8 тэрбум км зайтай нисч байна.
  • Гүүгл шилийг ашиглан шинэхэн эмч анхны мэс ажилбараа хийжээ. Энэ нь Гүүгл компаний шинэ бүтээлийг анх удаа албан ажилд ашиглаж байгаа тохиолдол юм. Чингэхдээ хагалгааны өрөөний гадна буй эмч шилний бичиж буй мэс ажилбарын бичлэгийг шууд үзэн, шилэнд буй чихэвчээр дамжуулан хагалгаа хийж буй шинэ эмчид зааварчилгаа өгсөн байна.
  • Цэрдийн галавыг тэсч үлдэхэд, шувуудын өвөгт өндөгнийх нь хэлбэр тусалсан байж болох юм гэдэг таамаглалыг Их Британийн эрдэмтэд дэвшүүлсэн байна. Нисдэг болон өдөт үлэг гүрвэлүүдийн өндөгний хэлбэрийг судалж үзэхэд устаж үгүй болснуудын өндөг шувуудынхаас харьцангуй гонзгой, тэгш хэмтэй байсан бол галавыг тэсч үлдэн шувуудын өвөг болснуудын өндөг өнөөгийн шувуудынхаас ялгахын аргагүй байсан байна.