Их Моголчуудын товч түүх (Ном)

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Их Моголчуудын товч түүх

Бамбэр Гаскойны сонгомол бүтээл Энэтхэгийн түүхийн хамгийн сэтгэл татам үе болох XVI, XVII зууны түүхийг өгүүлж байна. Энэ бол удам дамжсан, онцгой авьяас чадвар бүхий эзэн хаад болох "Их Моголчууд" төр барьж байсан үе юм. Тэд Европын жуулчдын үзэж мэдсэнээр бараг л хязгааргүй эрх мэдэл, хэмжээлшгүй эд баялгийн эзэд байсан юм. Энэ ном Энэтхэгийн хамгийн сонин содон төр баригчдын амьдралын ер бусын дүр зураг, тэдний Таж Махал зэрэг сүр жавхлант орд өргөө, урлаг, шинжлэх ухаан, шашинд тэмүүлэх гойд дур сонирхол, Энэтхэгийн нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг амирлуулж, хожим нь Британчуудын өвлөж авсан засаг захиргааны ер бусын тогтолцооны тухай өгүүлнэ. Кристина Гаскойны гайхалтай сайхан гэрэл зургаар чимэглэгдэж, бядан явагсад, эрдэмтдийн аль алиных нь сайшаал талархлыг хүлээсэн энэ ном Энэтхэгийн улирч өнгөрсөн үеийн гайхалтай үүх түүх хийгээд ололт амжилтыг сонирхдог хүн бүхэнд зориулагджээ.