Дайчин вангийн хошуу

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт

Дайчин вангийн хошуу (Daichin Wang, Khoshuu of)

Монголын хуучны Сайн ноён хан аймгийн хошуу.

Түүх

1752 онд Халхын умард замын дундад зүүн этгээдийн адаг хошуунаас тасалж байгуулсан. XVIII зууны үед Ламын гэгээнд шавь болгон олон тооны өрх, нутаг тасалж өгчээ. Манжийн ноёрхлын үед Халхын умард замын дунд баруун этгээдийн хошуу, 1912-23 онд Дайчин жүн вангийн хошуу, 1924 оноос Цэцэрлэг Мандал уулын аймгийн Түйнголын хошуу нэртэй байсан. 1927 онд Баянзүрх уулын хошуунд нийлжээ.

Газар нутгийн байршил

Хошууны нутагт одоогийн Баянхонгор аймгийн Баян овоо сумын ихэнх, Баацагаан сумын зүүн, Эрдэнэцогт сумын баруун, Жинст сумын баруун хойд талын нутаг хамрагдаж байсан.